WhatsApp документ цэстэй боллоо

2016 оны 3 сарын 3

Хамгийн олон хэрэглэгчтэй мэссэнжэрийн аппликейшн болох WhatsApp шинэчлэлт хийжээ. Уг шинэчлэлт нь документ цэс ба энэхүү цэсний тусламжтайгаар хэрэглэгч хоорондоо файл солилцох боломжтой болж байгаа юм.

Одоогоор зөвхөн PDF файлыг илгээж байгаа ба цаашид өргөжүүлэн бүхий л төрлийн файлыг илгээдэг болох гэнэ.

Мөн зураг видео хайх хэсгийн загвар нь өөрчлөгдсөн, суурь зургандаа өнгө холилдсон болон олон төрлийн хээтэй зургийг сонгох боломжтой болсон байна.

Т.МӨНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна