Б.Найдалааг намын дэд даргаас чөлөөллөө

2016 оны 3 сарын 3

ХҮН-ын албан ёсны Төв хорооны хурал дөнгөж сая дууслаа. Хурлаар хэлэлцсэн асуудлын талаарх хэвлэлийн бага хурлыг өнөөдөр буюу гуравдугаар сарын 3-ны 11.30 цагт Монгол нюьс мэдээллийн төвд хийнэ. Тус хуралд Төв хорооны гишүүдийн төлөөлөл оролцох ажээ.

ХҮН Төв хорооны хурлаараа хэд хэдэн чухал асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн юм. Б.Найдалааг намын дэд даргын албанаас чөлөөлсний дээр Төв хорооны зарим гишүүдийг сольсон байна. Мөн ХҮН-ын алдагдсан тамганы хэрэг болоод бусад олон асуултын хариуг 11:30 цагт болох хэвлэлийн хурлаас авч болох нь.

Бусад хэвлэл мэдээллийн хэрэгслээр ХҮН Төв хорооны хурлаараа намын дарга С.Ганбаатарыг огцруулсан гэсэн мэдээлэл цацагдаж байгаа нь үндэслэлгүй гэдгийг тус намынхан онцгойлон мэдэгдлээ.

Т.НОМИН

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна