Газрын дуудлага худалдаа боллоо

2016 оны 3 сарын 3

Нийслэлийн Өмчийн харилцааны газраас газрын эрхийн дуудлага худалдааг өнөөдөр зохион байгууллаа. Ээлжит дуудлага худалдаанд нийслэлийн 13 байршил дахь газрыг дуудлагаар худалдсан ч энэ удаа нэг байршилд л санал иржээ.

Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг  Улиастай уулзвар орчим дахь 0,45 га газрын дуудлага худалдаанд хоёр иргэнээс санал иржээ. Үйлдвэрлэл үйлилгээний зориулалт бүхий эл газрыг  84 сая 906 мянган төгрөгөөс  эхлэн дуудаж,  86 сая 406 мянган төгрөгөөр Баянгол дүүргийн иргэн Я.Гэрэл уг газрыг худалдан авлаа. Иргэн Я.Гэрэл уг газарт тавилгын үйлдвэрлэл явуулах юм байна.

Д.ЖАГАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна