Орландо Блум Кетигээс салахаа больжээ

2016 оны 3 сарын 3

“Карибын тэнгисийн дээрэмчид” киноны Уилл Тёрнерийн дүрээр нь бидний сайн мэдэх жүжигчин Орландо Блум дуучин Кети Перритэй учир ургуулсан билээ. Харин тэдний харилцаа жирийн шохоорхлоос давсан бололтой. 

Түүгээр ч барахгүй Орландо Блум Кетти Перрид хуучин эхнэр загвар өмсөгч Миранда Керр болон хүү Флиннийг танилцуулж, найзын группт нэгджээ. Одоо тэд хамтдаа амарч, нэг нэгнээсээ салахаа больсон гэнэ. Орландо Блум Австралийн загвар өмсөгч Миранда Керр нар 2010 онд гэрлэсэн ч 2013 онд хоёр тийш болсон юм. Тэдний хүү Флинн одоо таван нас хүрч байгаа билээ.

Дуучин, жүжигчин хоёр өвөл хүйтнээс зугатаж, Хавайд хамтдаа амрахдаа нисдэг тэрэг хөлсөлж, бас явган зугаалжээ. Тэдний харилцаа улам гүнзгийрч байгаа талаар ингэж ярьжээ.

"Кетиг ийм жаргалтай байхыг хараагүй. Тэр Орландотой цуг байхдаа үргэлж инээмсэглэж харагддаг. Орландо бол жинхэнэ эр хүн” гэжээ. Хосууд өнгөрсөн нэгдүгээр сард Алтанбөмбөрцөг наадмын үдэшлэг дээр анх танилцсан байна.

Н.ЭНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна