"Шаркс" өрсөлдөгчөө бут ниргэлээ

2016 оны 3 сарын 3

Үндэсний супер лигийн лхагва гаригийн мэдээллийг хүргэж байна.


"ШУТИС Шаркс" 93-48 "Монгени Хөх толботон"

Монголын үндэсний эмэгтэй супер лигийн тоглолтууд үргэлжилж байна. ШУТИС Шаркс энэ удаад өсвөрийн шилдэг охидоос бүрдсэн Монгень Хөх толботонтой учираа таарч өрсөлдөгчөө буулган авлаа. Тоглолт эхнээсээ Шарксын талд байсан ба сэлгээ гараа тун ч жигд тоглолт үзүүлсэн. Уранчимэг 12 оноо, 11 самбараас бөмбөг авалт гүйцэтгэн багаа тэргүүлсэн бол Отгонзаяа 15 оноо, Билгүүнзаяа 11 оноо, Цэндмаа 11 оноо авсан ба талбайд гарж тоголсон бүх тоглогч ямар нэгэн байдлаар оноо авсан юм. Монгени Хөх Толботон тоглолтоос тоглолтонд учираа олж шилдэг тоглолтуудаа гарган эхэлж байгаа ч энэ удаад тэдэнд боломж олгосонгүй. Халиун, Энхтуул, Номин-эрдэнэ нар тус тус зургаан оноо авж багаа тэргүүлсэн ч хангалттай тоглолтыг үзүүлж чадаагүй юм.

 

ТӨВ УРГАЦЫН ХОЖЛЫН ЦУВАРЛЫГ АРАВТУУД ЗОГСООЛОО

Аравт 86-85 Ургац

Шидэт Jones-р ахлуулсан Төв-Ургац 11 дараалан гайхалтай хожлыг байгуулаад байсан билээ энэ удаад тэдний өрсөлдөгч Их-Өргөө Аравтууд байсан юм. Тоглолт эхнээсээ багууд харилцан довтолгоогоо алдсан, хамгаалалтанд тулгууралсан тоглолт болж байсан ч Chris Jones-н гайхамшиг үргэлжилж байсан юм. Тэрээр өнөөдрийн тоглолтонд 34 оноо, 10 ашигтай дамжуулат, 8 самбараас бөмбөг авалт, 6 бөмбөг таслалт гүйцэтгэж багаа тэргүүлсэн ч баг нь хожигдол хүлээлээ. Түүнд Д.Мөнхтөр 17 оноо, З.Доржсүрэн 13 оноогоор тус хүргэсэн ч багийн бусад залуус хангалтгүй байсан нь тэдний хожилын 11 дараалсан цуврал зогсох шалтгаан болсон юм.

Харин Аравтууд багаараа жигд гайхалтай тоглолтыг үзүүлж эцсийн мөчид Williams-н алсын зайн шидэлт амжилттай болсоноормаш чухал нэгэн хожлыг авж чадлаа. Jakcson багаа тэргүүлэн 18 оноо, 8 ашигтай дамжуулалт гүйцэтгэсэн бол Williams 14 оноо, 5 ашигтай дамжуулалт, С.Өрнүүнбилэг 13 оноо, 13 самбараас бөмбөг авалт, Д.Мөнхтүвшин 12 оноо тус тус авж бусад залуус ч даалгавраа сайн биелүүлж байснаар Төв-Ургацыг буулган авсан юм. Ингэснээр тэд улирлын 6 дахь хожлоо авсан бол Ургац улирлын 4 дэх хожигдлоо авсан юм.

СУПЕР ЛИГИЙН СУПЕР ТУЛААНД ИРВЭСҮҮД ЯЛАЛТ БАЙГУУЛЛАА

Ирвэс 107-105 Хүлэгүүд

Сүүлийн гурван тоглолтондоо дараалсан хожигдоод байсан Сентоза Ирвэсүүд энэ удаад Tom Билгүүнээр ахлуулсан Хүлгүүдтэй учираа тааран тоголлоо. Тоглот эхлэхийн өмнө хөгжөөн дэмжэгчид багаа дэмжхээр спортын төв ордонг дүүргээд байсан юм. Багууд ч тоглолтын эхнээс ээлж дараалсан довтолгоогоо амжиллттай болгож үзэгчидийг баясгаж байсан бөгөөд, Harris, Andersan нар хүчтай Slam Dunk-аар спортын төв ордонг доргиож байлаа Хүлгүүд багаараа жигд тоглолтыг үзүүлж 6-н тоглогч 10+ оноо авсан ба М.Отгонмөнх 19 оноо, 7 самбараас бөмбөг авалт, Harris 18 оноо, 14 самбараас бөмбөг авалт, Б.Билгүүн 17 оноо, Н.Золжаргал 14 оноо, Corbin 14 оноо, 5 дамжуулалт, 8 бөмбөг таслалт гүйцэтгэсэн ч хожход хангалтгүй байлаа эцсийн мөчид Б.Билгүүн Т.Санчир дээр алдаа хийж торгуулын шидэлт амжилттай болсоноор Хүлгүүд улирлын 9 дэх хожигдлоо авсан бол Ирвэсүүдээс Т.Санчир 38 оноо, 9 самбараас бөмбөг авалт, Mike Anderson 27 оноо, 12 самбараас бөмбөг авалт, С.Эрдэнэдалай 14 оноо, 17 самбараас бөмбөг авалт, Баярбат 13 оноо, 5 ашигтай дамжуулалт, 7 самбараас бөмбөг авалт гүйцэтгэсэн нь хожход хангалттай байлаа. Ингэснээр Ирвэсүүд улирлын 10 дахь хожлоо байгуулж хүснэгтийн 2-р байраа баталгаажууллаа.

 

 

 

СБЛ ХАСЫН ХҮЛЭГҮҮД - СЕНТОЗА ИРВЭСҮҮД - 105:107Супер Лигийн гайхалтай супер тулаанд Ирвэсүүд хожлоо. Сүүлийн мөчид олон гайхалтай үйл явдал боллоо. Плэй-оффт ямар багууд шалгарах вэ?

Posted by Mongolian National Basketball Association on Wednesday, March 2, 2016
 
ЭХ СУРВАЛЖ: МҮСБХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна