50 гаруй үйлдэлтэй хулгайн бүлгийг илрүүлжээ

2016 оны 3 сарын 3

Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтсийн алба хаагчид 50 гаруй үйлдэлд холбогдох хулгайн гэмт хэрэг хийсэн бүлэг этгээдийг илрүүлэн мөрдөн байцаалтын ажиллагаа хийж байна. Уг хэрэгт сэжигтнээр М, Б, Д, Ө, О гэх этгээдүүдийг дайчлан баривчилж шалгалтын ажиллагаа явуулж байгаа аж. Дээрх этгээдүүд амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор БЗД-ийн 9, 23, 28, 20, 11 хороо СБД-ийн 20, ЧД-ийн 18 хорооны нутаг дэвсгэрээс иргэдийн иргэдийн орон байранд хууль бусаар нэвтэрч удаа дараагийн үйлдлээр LCD зурагт, зөөврийн компьютер, алт, мөнгөн ээмэг бөгж, эдлэл, хөөрөг зэрэг эд зүйлийг хулгайлж их хэмжээний хохирол учруулж байжээ. Хулгайн 50 гаруй үйлдэл нь мөрдөн байцаалтын явцад илэрсэн байна.

Тухайн хэрэгт сэжигтнээр татагдан шалгагдаж байгаа М, Б, Д нар нь өмнө нь хулгай, танхайн хэргээр ял шийтгүүлж байжээ. 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Өршөөл үзүүлэх тухай хуулиар суллагдсан хэмээн цагдаагийн байгууллагаас мэдээллээ. Эдгээр этгээд нь 124 нэр төрлийн эд зүйлийг хулгайлж ломбард, орон байрнаас нь хураан авчээ.

Энэ хэрэгтэй холбогдуулан БЗД-ийн 9, 23, 28, 20, 11 хороо СБД-ийн 20, ЧД-ийн 18 хорооны нутаг дэвсгэрт халдагад өртөж эд зүйлээ хулгайд алдсан иргэд БЗД-ийн цагдаагийн гуравдугаар хэлтэст хандахыг хүсч байгаа аж.

 

Б.ЗАЯА

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна