Мозамбик улсад Боинг-777 онгоцны сэг олджээ

2016 оны 3 сарын 3

 

Мозамбик улсад Боинг-777 онгоцны сэг байх өндөр магадлалтай сэг олдсоныг Малайзын тээврийн сайд мэдээлжээ. Энэ нь хоёр жилийн өмнө сураггүй болсон Малайзын “MH370” нислэгийг үйлдэгч Боинг-777 онгоцтой ижил загварынх байгаа юм. Одоогоор Малайзын нисэх хүчний баг Австралийн талтай хамтран сэгийг “MH370” нислэгийнх мөн эсэхийг тодруулахаар ажиллаж байна.

 

239 хүнтэй “MH370” нислэг 2014 оны гуравдугаар сарын 8-нд Куала Лумпураас Бээжинг чиглэн хөөрснийхөө дараа радарын дэлгэцээс алга болж, холбоо тасарсан юм. Сансрын хиймэл дагуулын мэдээллээс харвал Малайзын онгоц Энэтхэгийн далайд осолдсон байх магадлалтай аж. Иймд өнгөрсөн хугацаанд олон улсын эрлийн баг Австралийн баруун эргийн ойролцоо Энэтхэгийн далайд хайгуул, самналт хийсэн юм.

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: ВВС

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна