Хотын ажлыг 1000 сэтгүүлч тольдоно

2016 оны 3 сарын 3

Монголд үндэсний сэтгүүлзүйн салбар үүсч хөгжсөний 103 жил тохиож байна. Сэтгүүлзүйн үндсэн үүрэг нь аливаа асуудлыг үнэн бодитоор, төр засгийн үйл ажиллагааг иргэдэд ил болгож, иргэдийн өмнөөс хяналтын үүрэг гүйцэтгэдэг. Энэ ч утгаараа 103 жилийнхээ ойн хүрээнд "Ил тод нээлттэй Улаанбаатар" форумыг Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран маргааш зохион байгуулах гэж байна. Уг форумд 1000 сэтгүүлч оролцож, өнөөгийн хотын үйл ажиллагаа, нээлттэй засаглалын хүрээнд сонирхсон асуултандаа хотын удирдлагуудаас хариулт авах юм. Нийслэлийн удирдлагууд ажлаа авсан цагаасаа хойш аливаа мэдээллийг ил тод байлгах ажлыг шат дараатайгаар хэрэгжүүлсэн юм. Хотын тулгамдсан асуудлыг иргэдийн оролцоотой шийдэх үүднээс санал асуулга явуулж, олонхын гаргасан шийдвэрийн дагуу шийдэж ирсэн нь жишиг болоод буй юм. Тийм ч учраас Монгол Улсын нийт хүн амын тэн хагас нь оршин суудаг их хотын асуудлыг ярилцахаар НЗДТГ-тай хамтран энэ удаагийн форумыг хийж буй юм. Шилэн дансны хууль хэрэгжиж эхлээд буй энэ үед орон нутгийн удирдлагууд ч өөрсдийн үйл ажиллагааг иргэддээ нээлттэй хүргэх үүднээс энэ мэт форумыг зохион байгуулах боломжтой билээ.

Харин иргэдийнхээ өмнөөс “News agency”-ийн сэтгүүлчид тус форумд оролцож сонирхсон асуултад нь хариулт авах боломжтой юм. Тиймээс та бүхэн сонирхсон асуултаа сэтгэгдлээр үлдээнэ үү!

Л.ТӨГС

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна