Эштон Катчер нууцаар хуримлажээ

2016 оны 3 сарын 3

Жүжигчин Эштон Катчер саяхан телевизийн ток шоунд оролцохдоо зун сүйт бүсгүйтэйгээ маш нууц байдалд хуримласан гэж ярьжээ. 

“Бидний хурим дээр нисдэг тэрэгтэй урилгагүй зочид ирж, баяр үймүүлэхийг бид хүсээгүй. Тиймээс би хуримын товыг цахим ертөнцөөр худлаа зарлаж, тэднийг төөрөгдүүлсэн юм” гэжээ.

Эштон Катчер өнгөрсөн долдугаар сард Калифорнид жүжигчин Мила Кунистай гэрлэсэн билээ. Тэдний хуримаа хийсэн газар нь эргэн тойрон алимны мод ургасан, уулс нуурын усанд нүүрээ тольдсон үзэсгэлэнтэй газар байсан гэнэ. Жүжигчин Эштон Катчер Холливуудын нэрт жүжигчин Деми Муртай гэрлэж байсан билээ. Эштон Катчер, Мила Кунис нар 2015 онд охинтой болсон юм. Аав болсон талаараа Эштон Катчер ингэж ярьсан байна. “Эхний жил бид хүүхдээ бойжуулж авахыг л хичээж байлаа. Одоо бол охиноо юманд оруулчихгүй байхыг л хичээж байна. ” хэмээн ярьсан байна.

Н.ЭНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна