Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн захирлуудтай үр дүнгийн гэрээ байгууллаа

2016 оны 3 сарын 3

Эрүүл мэндийн салбарын  удирдах ажилтны зөвлөгөөний үеэр Эрүүл мэнд, спортын сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюунбаатар  өнгөрсөн оны  ажлын ажлаараа “Маш сайн”, “Сайн” үнэлэгдсэн Дорнод, Өмнөговь, Өвөрхангай, Орхон, Ховд аймаг дахь Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн захирлуудтай үр дүнгийн гэрээ байгууллаа.

Эрүүл мэндийн байгууллага, аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газрын үйл ажиллагааны хяналт-шинжилгээ, үнэлгээний нийтлэг журам”-ын хэрэгжилтийг хангах хүрээнд Эрүүл мэнд, спортын сайдын 2016 оны 22 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг   яамны харьяа төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төв, Бүсийн оношилгоо, эмчилгээний төв, Аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газар зэрэг нийт 43 эрүүл мэндийн байгууллагад  2015 оны үйл ажиллагааны гүйцэтгэлд хяналт-шинжилгээ, үнэлгээг  хийсэн байна. Үр дүнгийн гэрээ байгуулах үеэр Эрүүл мэнд, спортын сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюунбаатар  цаашид анхаарах асуудлын талаар мэдээлэл өгсөн юм.

Тухайлбал: Эрүүл мэндийн сайдын 2011 оны 415-р тушаалаар батлагдсан БОЭТ-ийн үлгэрчилсэн дүрэм,  Монгол улсын  стандарт  мөрдөн  ажиллаж, дотоод хяналтын багаар тогтмол хяналт үнэлгээ хийж, үр дүнг тооцон, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг төлөвлөж ажиллах; Эрүүл мэндийн  тусламж үйлчилгээг бүс нутгийн хүн амд хүргэхэд чиглүүлэх,  хамрах хүрээг өргөжүүлэх, бүс нутгийн хүн амын эрүүл мэндийн эрэлт хэрэгцээг  тогтоох, нотолгоонд суурилсан үйл ажиллагааг төлөвлөх, хэрэгжүүлэх; Харьяалах бүс нутгийн аймгуудын нэгдсэн эмнэлэгтэй хамтран ажиллах, мэргэжлийн арга зүйгээр тогтмол хангах, эргэх холбоотой ажиллах; “Сахилга, дэг журам, үйлчилгээг сайжруулах зарим арга хэмжээний тухай” 449 дүгээр тушаалыг хэрэгжүүлж хяналтыг сайжруулах Эмч, эмнэлгийн ажилчдын сахилга, хариуцлагыг дээшлүүлэх, хүлээгдэл чирэгдлийг бууруулах, эмч, эмнэлгийн ажилчдын алдаа зөрчил, ажлын хариуцлага алдагдаж байгаад үнэлгээ хийж, үнэлгээний дүнд үндэслэн шалтгаан, эрсдлийг бууруулах арга хэмжээ авч  ажиллахыг  үүрэг болголоо.

ЭХ СУРВАЛЖ: ЭРҮҮЛ МЭНД, СПОРТЫН ЯАМ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна