АН-ын ҮЗХ хуралдах тов гараагүй байна

2016 оны 3 сарын 3

Ардчилсан намынхан Үндэсний зөвлөлдөх хороо/ҮЗХ/-ны хурлаа гуравдугаар сарын сүүлээр зарлана гэсэн мэдээлэл цацагдаад байгаа ч эх сурвалжийн зүгээс “Тус хуралдаан болох эсэхийг эхлээд Гүйцэтгэх зөвлөлөөр хэлэлцэх ёстой. Гүйцэтгэх зөвлөлийн хуралдаан болоогүй байгаа тул ҮЗХ-ны хуралдаан хэзээ вэ гэдэг нь тодорхойгүй”  гэсэн хариулт өгч байна.  

Онцлоход, ҮЗХ-ны хуралдаан өнгөрсөн нэгдүгээр сард зарлагдсан ч Засгийн газрын асуудалтай холбоотойгоор хуралдааныг цуцалж байсан юм. Тус хуралдаанаар Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаярыг жинхлэх, ҮЗХ-ны гишүүдийг батламжлах, ИЗНН-тай хамтрах асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн байв.

Г.ХОРОЛ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна