Эрдоганыг шүүмжилсэн 2000 хүнд эрүү үүсгэжээ

2016 оны 3 сарын 3

 

Турк улсад ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганыг шүүмжилж, доромжилсон хэргээр 2000 орчим хүнд эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. Режеп Тайип Эрдоган 2014 онд Туркийн ерөнхийлөгч болсноос хойш 1845 хүн түүний эсрэг үг дуугарсныхаа төлөө ял шийтгэл хүлээсэн аж. Эдгээрийн дунд алдартнууд, сэтгүүлчид бүр дунд сургуулийн сурагч хүртэл байжээ.

 

Тухайлбал, Режеп Тайип Эрдоганыг шүүмжилсэн нийтлэл бичсэн сэтгүүлчид шүүхэд дуудагджээ. “Cumhuriyet” сонины сэтгүүлчид Туркийн арми Сири рүү зэвсэг зөөвөрлөдөг гэх нийтлэл бичсэнээс шүүхэд дуудагдсан аж. Тэднийг тагнуул хийж, террорист байгууллагад тусалсан хэрэгт буруутган энэ сарын сүүлээр шүүнэ.

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: ASSOCIATED PRESS

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна