Эмийн санчид сургалтад хамрагдлаа

2016 оны 3 сарын 3

МХЕГ-аас “Эмийн зохистой хэрэглээ” сарын аяныг ирэх дөрөвдүгээр сар хүртэл орон даяар зохион байгуулж байгаа. Тус аяны хүрээнд Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын газраас “Эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэхэд эм зүйч мэргэжилтнүүдийн үүрэг оролцоо” сэдэвт сургалт явууллаа.

Хоёр өдөр үргэлжилсэн уг сургалтад нийслэлийн  есөн дүүргийн 200 гаруй эмийн сангийн 260 мэргэжилтэн оролцсон бөгөөд тэдэнд Эм био бэлдмэлийн улсын байцаагчид сэдэвчилсэн сургалт явуулж санал солилцсон байна.

Сэдэвчилсэн сургалт нь 2015 онд улсын хэмжээнд эмийн зохистой хэрэглээнд хийгдсэн нэгдсэн шалгалтаас гарсан зөрчлийг арилгах арга зам, урьдчилан сэргийлэх, холбогдох хуулийн хэрэгжилтийг хангах, зөв хэрэглээг төлөвшүүлэхэд чиглэжээ.

Д.ЦЭЦ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна