Эх хэлнийхээ элдэв сониноос хуучилъя-3

2016 оны 3 сарын 4

Хүчтэй нь дийлж нөлөөгөө тогтоох ёс хэлэнд хүртэл байх юм. Их Монгол улсын үеийн сэлмийн хүч монгол үгийг ч дэлхийгээр нэг тараасан гэвэл та итгэх үү? Захын жишээг хаяа дэрлэн суух хойд хөрш дээрээ эхлээд дуулгая.

Цэрэг дайны үгсээс гадна хайрхан, гутал, шөл, зуд гэсэн ахуйн үгс ч бий. Эд бүгд хэл шинжлэл, үсэг бичгийн үүднээс тайлбарлагдана. Жишээлбэл, түрэг хэлний “яака”-г орчин цагийн монгол хэлэнд “зах” гэж хэлээд, монгол бичгээр “жаха” гэж бичдэг нь алтай язгуурын хэлний Ж(З)-Я хоёр сэлгэдэг үзэгдлийн жишээ юм. Яг энэ үзэгдлээр “жигур(аху)” гэж монгол бичгээр бичдэг “зуур(ах)” гэдэг монгол үг дэвэн дэлхийгээр аялсаар “ёгур(т)” нэртэй болчхоод эргэж ирээд байна. Монгол бичгээр “худдуг” гэж бичдэг “худаг”-аар “Ялла” хамтлаг “Үч кудук” гэдэг дуугаа нэрлэсэн. Энэ дууг монгол хэлэнд “Гурван худаг” гэж орчуулахыг “Уч кудук, три колодца” нэр нь нэг мөр батална...

Улс орон нь хүчирхэгжихийн хэрээр уугуул хэл нь чадал зааж, бусдын хэлэнд нэвтэрч, өч төчнөөн үгээ харамгүй өгдгийг эртний энэ үгс харуулж  байна. Харин хүчгүйдэж доройдох аваас бусдын үгийг голж шилэлгүй хамж аваад, хаалга үүдэндээ хадаж магадгүйг замын хаягууд гэрчлээд байна уу даа! Ташуураар хамгаалсан эх орноо тархиараа хамгаалах цаг иржээ, монголчууд аа!

“Егөөтэй 99 тайлбар” номын “Эзэнт гүрнээ дагаж эзэн суусан монгол үгс” өгүүллийн хэсгээс

 

Үргэлжлэл бий.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна