”Mongolia Open” амралтын өдрүүдэд болно

2016 оны 3 сарын 4

Чөлөөт бөхийн уламжлалт ”Mongolia Open-2016” олон улсын тэмцээн ирэх амралтын өдрүүдэд Буянт-Ухаа спортын ордонд болно. Тэмцээний талаарх хэвлэлийн бага хурал маргааш 10.00 цагаас Баянгол зочид буудлын "Хүндтгэлийн танхим"-д болно. Энэхүү бага хуралд МЧБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга О.Баянмөнх, Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос тэмцээнийг удирдуулахаар томилон ирүүлсэн, олон улсын шүүгч ноён Исао Окияма, МЧБХ-ны Шүүгчдийн зөвлөлийн дарга, тэмцээний ерөнхий шүүгч, олон улсын шүүгч Ц.Сэрээтэр нар оролцоно.

Чөлөөт бөхийн уламжлалт ”Mongolia Open-2016" БНСУ, БНХАУ-ын Өвөрмөнголын өөртөө засах орон, Индонези, Казахстан, Киргиз, ОХУ-ын Буриад, Тува, Якут улс, Кемерово муж, Перьм хотын бөхчүүд оролцохоор хүрэлцэн ирээд байна. Тэдний дотор дэлхийн хошой аварга Виктор Лебедев байгаа юм гэж Монголын чөлөөт бөхийн холбооны мэдээллийн албаас мэдээлэв.


“MONGOLIA OPEN-2016” ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭНИЙ ХӨТӨЛБӨР

Улаанбаатар хот, “Буянт-Ухаа” спорт цогцолбор

Гуравдугаар сарын 5-ны өдөр, Бямба гариг

10.00-13.00 Барилдаан
Эмэгтэй: 48 кг, 55 кг, 60 кг, 69 кг
Эрэгтэй: 57 кг, 65 кг, 74 кг, 97 кг
13.00-15.30 Завсарлага
16.00-16.30 Нээлтийн ажиллагаа
16.30-19.00 Шигшээ барилдаан, шагнал гардуулалт
Эмэгтэй: 48 кг, 55 кг, 60 кг, 69 кг
Эрэгтэй: 57 кг, 65 кг, 74 кг, 97 кг

Гуравдугаар сарын 6-ны өдөр, Ням гариг

10.00-13.00 Барилдаан
Эмэгтэй: 53 кг, 58 кг, 63 кг, 75 кг
Эрэгтэй: 61 кг, 70 кг, 86 кг, 125 кг
13.00-15.30 Завсарлага
15.30-19.00 Шигшээ барилдаан, шагнал гардуулалт
Эмэгтэй: 53 кг, 58 кг, 63 кг, 75 кг
Эрэгтэй: 61 кг, 70 кг, 86 кг, 125 кг

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна