Өнөөдөр хаана юу болох вэ?

2016 оны 3 сарын 4

08:30 цагт Чингис Хаан зочид буудлын хурлын танхимд Монфемнет үндэсний сүлжээнээс уламжлал болгон зохион байгуулдаг "Эмэгтэйчүүдийн нүдээр" чуулган 11 дэх жилдээ "Иргэний нийгмийн оршин тогтнол" сэдвийн хүрээнд хоёр дахь өдрөө болно.

09:00 цагт Нийслэлийн иргэний танхимд "ЕБС-ийн сургууль цэцэрлэгийн хүүхдүүдэд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн анхан шатны мэдлэг олгон төлөвшүүлэх, хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх нь" сэдэвт сургалт, хэлэлцүүлэг болно. 

10:00 цагт Туушин зочид буудлын Соёмбо танхимд “Хууль сахиулах салбар дахь эмэгтэйчүүдийн оролцоо” сэдэвт хурал зохион байгуулагдана.

10:00 цагт МҮЭ-ийн байранд МАХН-ын дарга Н.Энхбаяр МҮЭ-тэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурна.

11:00 цагт Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд Хорт хавдрыг эмчлэх шинэ арга нээгдсэнтэй холбогдуулан Монголд эмчлэгдэх боломжгүй иргэдийн эмчилгээний төлбөрийг 100 хувь хариуцах, хавдаргүй монгол болох арга замын талаар Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгээс мэдээлэл хийнэ.

11:40 цагт ЦДБЭЧ-ын концертын танхимд Олон улсын Эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан Батлан хамгаалах салбарт үр бүтээлтэй ажилсан баялаг түүх намтартай, бахархан дуурайх гэгээн үйлстэй “Хатан ижий” нарыг шалгаруулах хүндэтгэлийн арга хэмжээ болно. 

12:00 цагт "Castle" клубт "Хурд" хамтлагийн хэвлэлийн хурал болно. Хэвлэлийн хурлаар "Нарлаг диваажин" хэмээх шинэ цомгийг танилцуулах бөгөөд гуравдугаар сарын 8-нд тоглогдох "Инээмсэглэ бүсгүйчүүд" шоу тоглолт, "Ханьдаа дуулъя" вип тоглолтуудын мэдээллийг хүргэх юм.

14:00 цагт УДЭТ-ын байранд Ц.Нацагдорж "Гүн гэрийн гүнж" шинэ дуурийн хэвлэлийн бага хурал болно.

14:40 цагт Гааль татварын ерөнхий газрын 7 давхрын хурлын зааланд Гааль, Татварын ерөнхий газрын дарга С.Пүрэв Скайтел ХХК-н захирал Д.Болор нар хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурна. 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна