Английн хөлбөмбөгийн 2000 хорхойтон Франц явах эрхээ хасуулжээ

2016 оны 3 сарын 4

Анх удаа 24 багийн тамирчид оролцож байгаа энэ тэмцээний шигшээ тоглолт стад де Франс цэнгэлдэх хүрээлэнд болох юм. Харин энэ  удаагийн тэмцээнийг үзэх Их Британийн 2000 иргэнд нэн харамсалтай шийдвэрийг Английн цагдаагийн газар гаргаад байгаа юм байна. 

Англи, Уэлсийн хөлбөмбөгийн тэмцээний үеэр нийгмийн хэв журмыг зохицуулах  цагдаагийн хэлтэс олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулахаас сэргийлэн тодорхой тооны иргэдийн Франц улсад аялах эрхийг нь цуцална хэмээн мэдээлсэн байна.

Францын хууль сахиулах байгууллага  тивийн аварга шалгаруулах тэмцээний үеэр терроризмтэй тэмцэх, аюулгүй байдлыг сахин хамгаалах асуудлыг гол чиглэл болгон ажиллахаа ч мэдээлээд байгаа юм. "Хөлбөмбөгийн тоглолтын үеэр эмх замбараагүй байдал үүсгэх эрсдэлтэй хүмүүсийг гадаад улсад болох тэмцээн рүү явуулахгүй байх шийдвэр гаргасан олон тооны улс орнуудын жишигийг бид дагаж байна. Бидэнд нийгмийн хэв журмыг зөрчсөн 2000 хүний бүртгэл байна.  Тэмцээнийг зохион байгуулагч улс нэн тэргүүнд аюулгүй байдлыг сахин хамгаалах асуудлыг тавьж байгаа. Үүнд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор Франц руу тэдгээр бүртгэлтэй иргэдийг явуулахгүй” гэсэн мэдээллийг өгчээ.

ЭХ СУРВАЛЖ: http://likenews.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна