14 байцаагчийн эрхийг цуцалжээ

2016 оны 3 сарын 4

Мэргэжлийн хяналтын 14 улсын байцаагчийн эрхийг цуцалжээ. Төрийн байгууллагын албан хаагчдын ажлын давхардлыг арилгах, төсвийн хөрөнгийг зүй зохистой зарцуулах зорилгоор МХЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Шаравдорж Улсын ерөнхий байцаагчийн бүрэн эрхийн дагуу 14 улсын байцаагчийн эрхийг цуцалсан байна.

Эрхээ цуцлуулсан байцаагчид нь МХЕГ-ын захиргааны албан хаагчид бөгөөд  аж ахуйн нэгж байгууллагад хяналт шалгалт хийдэггүй, мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн чиг үүргийг гүйцэтгэдэггүй аж. Иймд захиргааны албан хаагчдын ажлын чиг үүрэгт хамааралгүйгээр олгогдсон эрхийг цуцалснаар, улсын /ахлах/ байцаагчдын эрхийг замбараагүй олгож байсан явдлыг таслан зогсоох эхний алхам болжээ.

Б.БАТ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна