Тэр жилийн тэр өдөр

2016 оны 3 сарын 4

“Хүний сайхан сэтгэл”, “Мандухай сэцэн хатан” зэрэг хуучин цагийн олон киног найруулан тавьсан УГЗ, Б.Нагнайдоржийн “Тэр жилийн тэр өдөр” уран сайхны кино нээлтээ хийх гэж байна. 1945 оны чөлөөлөх дайнд оролцож явсан фронтын сувилагч Д.Норовдаваагийн бодит түүхээс сэдэвлэн бүтээсэн уг түүхэн киног эх орны дайны 70 жилийн ойд зориулан  бүтээжээ. Киноны зохиолыг “Суварган цэнхэр уулс”,“Мартагдсан дууль” зэрэг киноны зохиолыг бичсэн СГЗ, зохиолч С.Пүрэв бичсэн. Харин киноны гол дүр болох Норжингийн дүрд СТА жүжигчин Б.Батсумъяа тогложээ. Дайны хүнд хэцүү он жилүүд дэх Монгол бүсгүйн хувь заяаг сувилагч Норжингийн дүрээр төлөөлүүлэн харуулах нь ээ. Фронтын сувилагч Дамбын Норовдаваа нь Хэнтий аймгийн Гал шар сумын уугуул. 1939 оны Халх голын дайн, 1945 оны чөлөөлөх дайнд оролцож байжээ. Улмаар 1971 онд Олон улсын Сувилахуйн ухааны Флоренс Найтигейлийн хүндэт одонгоор шагнуулсан байна. Кино энэ сарын 15-нд нээлтээ хийж, кино театруудаар гарч эхэлнэ.

Б.БАТ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна