Түрээсийн орон сууцны эзнийг сугалаагаар тодруулна

2016 оны 3 сарын 4

“Буянт-Ухаа-2” орон сууцны зарим хэсгийг иргэдэд түрээслүүлэхээр болоод байгаа. Төрийн орон сууцны корпораци/ТОСК/-иас өгч байгаа мэдээллээр нийслэлд 27000 гаруй иргэн түрээсийн орон сууцанд хамрагдах эрэлт байгаа аж. Харин түрээслэх орон сууцны тоо ердөө 350 гэнэ. Иймд иргэдийн материалыг хүлээж авсны дараа сугалаа явуулснаар түрээсийн орон сууцанд орох иргэдийг тодруулах юм байна. Ирэх даваа гаригт ТОСК-ийн удирдлагууд мэдээлэл хийснээр бүртгэл албан ёсоор эхэлж 14 хоногийн хугацаанд үргэлжлэх юм.

Иргэдийн дунд нэг буруу ойлголт байгаа нь түрээсэлж байгаад хувьдаа авчихна гэж хараад байгаа аж. Тус байр нь зөвхөн түрээсийн л орон сууц байна. Хамгийн дээд тал нь 5 жилээр түрээсэлнэ. Тэрний дараа дахин сунгах эсэхийг тухайн үед нь шийдвэрлэх юм байна. Мөн түрээслэх хугацаандаа иргэн өөрийн хүлээсэн үүргээ биелүүлэхгүй бол ТОСК орон сууцыг хурааж авах хүртэл арга хэмжээ авна. Тиймээс тухайн иргэнтэй 5 жилийн гэрээ хийсэн ч гэрээг жил бүр дүгнэж байх аж.

Г.ХОРОЛ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна