Дээрмийн хэрэг нэмэгджээ

2016 оны 3 сарын 4

Өнгөрсөн долоо хоногт Баянзүрх дүүргийн долдугаар хороонд өдрийн цагаар буюу 16:00 цагийн үед зодуулж, ээмгээ дээрэмдүүллээ гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ. Үүний дагуу шалгалтын ажиллагаа хийхэд 40 настай О гэх эмэгтэйг гэртээ орохоор лифтэнд суух үед нь араас нь 25-30 орчим насны залуу дагаж орж, өвдөглөн зодож, алтан ээмгийг нь дээрэмдэн зугтжээ. Тухайн этгээдийг цагдаагийн байгууллагаас түргэн шуурхай олж илрүүлж, мөрдөн байцаалт явуулж эхэлжээ.

Энэ мэт лифтэнд орох үедээ бусдын халдлагад өртөх хэрэг маш их гарах болсныг цагдаагийн байгууллаас анхааруулж байна. Улмаар сэжиг бүхий этгээд таныг дагаж байгааг анзаарч мэдвэл лифтэнд орохгүйгээр ажиглах, эсвэл цагдаагийн байгууллагад мэдэгдэх гэх мэтээр сэрэмжтэй байхыг анхааруулсан юм.

Б.БАТ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна