Нарангийн оршуулгын газрын зам цасанд боогджээ

2016 оны 3 сарын 4

Цасан болон шороон шуурга шуурч, цаг агаарын гамшигт үзэгдэл хот, хөдөөгүй нүүрлэж, ойрын хоёр өдөртөө байдал хүндрэх төлөвтэй байна.  Нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг Яармаг орчимд шөнийн 02:00 цагт цахилгаан тасалджээ. Гэвч энэ талаарх мэдээлэл нийслэлийн Шуурхай удирдлагын төвд ирээгүй гэнэ.

Харин Баруун турууны товчоо буюу Дархан, Эрдэнэт, Сэлэнгийг зорьсон зам болон Нарангийн оршуулгын газар руу явдаг зам цасанд боогджээ. Мөн Төв аймагт цахилгаан тасалдсан тул тун удахгүй цахилгаан түгээх сүлжээнээс засварын дөрвөн машин тус аймгийг зорин гарах гэж байгааг Шуурхай удирдлагын төвийнхөн хэлж байна.

Д.Цээл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна