Гэрээгээр ажиллах хүмүүсээс шалгалт авах бүртгэл эхэллээ

2016 оны 3 сарын 4

БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдээс Солонгос хэлний түвшин тогтоох 12 дахь удаагийн шалгалт авах бүртгэл эхэллээ.  

Шалгалтын бүртгэл энэ сарын 4-11-ний өдрүүдэд 08:30-12:30, 13:30-17:30 цагуудад аймаг, дүүргийн Хөдөлмөрийн хэлтсүүдэд болох юм. Харин бүртгүүлэгч нь 18-39 настай байх буюу 1976 оны гуравдуаар сарын 05-аас 1998 оны гуравдугаар сарын 04-ний өдрийн хооронд төрсөн байх ёстой аж. Түүнчлэн хорих ялтай эсвэл түүнээс илүү хүнд ялтай гэмт хэрэгт холбогдоогүй байх, Солонгосоос албадан гаргах буюу тус улсыг орхин явах захирамж гаргуулж байгаагүй байх юм. Мөн Монгол Улсаас гарах эрхээ хязгаарлуулаагүй байх гэсэн шаардлагыг хангаж байвал шалгалтад бүртгүүлэх боломжтой юм байна. Солонгос хэлний төвшин тогтоох шалгалтыг Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа, мэдээллийн үндэсний төвд байрлах Компьютерт суурилсан тестийн өрөөнд онлайнаар авна. Шалгалт нийт 200 оноотой. Улмаар шалгалтад тэнцэгсдийн шалгалтын оноо зарласан өдрөөс хойш хоёр жилийн хугацаанд хүчинтэй байх юм. Энэхүү төвшин тогтоох шалгалтад тэнцэх нь БНСУ-ын Хөдөлмөр эрхлэх тогтолдооны дагуу ажил хайгчаар бүртгүүлэх баталгаа бөгөөд Солонгост ажиллах баталгаа болохгүй гэдгийг анхаарах хэрэгтэй аж.

Д.ЦЭЦ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна