Барилгын салбарын хамгийн том үзэсгэлэн болж байна

Хуучирсан мэдээ: 2016.03.04-нд нийтлэгдсэн

Барилгын салбарын хамгийн том үзэсгэлэн болж байна

Монгол улсад барилгын салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойд зориулсан Улаанбаатар барилга-2016 үзэсгэлэн 11 дэхь жилдээ 3-р сарын 4-нөөс 14-ний өдрүүдэд Мишээл Экспо төвийн үзэсгэлэнгийн B танхимд зохион байгуулагдаж байна.

Энэхүү үзэсгэлэнг зохион байгуулагчаар Барилга хот байгуулалтын яам, Барилгын хөгжлийн төв, Стандартчилал, хэмжил зүйн газар, Мишээл Экспо компани, Мишээл барилгын их дэлгүүр дэмжигчээр Нийслэлийн орон сууцны корпораци, Төрийн орон сууцны корпораци ажиллаж байна.

Энэхүү үзэсгэлэн нь барилга угсралт, орон сууцны худалдаа эрхлэгч аж ахуйн нэгж байгууллагуудын бүтээн байгуулалт, орон сууцны шинэ хорооллуудыг олон нийтэд танилцуулах. Мөн барилгын материал үйлдвэрлэгч, ханган нийлүүлэгч, барилгын багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийн импорт, худалдаа эрхлэгч аж ахуйн нэгж байгууллагуудын бүтээгдэхүүн үйлчилгээг сурталчлах, салбар хоорондын хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, түүнчлэн сүүлийн үеийн шинэ дэвшилтэт техник технологийн талаар олон нийтэд таниулан сурталчилдагаараа онцлогтой юм.

Уг үзэсгэлэнд 

Барилгын багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж

Барилгын засвар үйлчилгээ, засал чимэглэл

Хүнд машин, механизм худалдаалагч компаниуд

Орон сууц хот тохижилтын компаниуд

Барилга угсралт, засвар үйлчилгээ, засал чимэглэлийн компаниуд

Зураг төсөл, интерьер, экстерьер дизайны үйл ажиллагаа эрхлэгч байгууллагууд

Барилгын гадна тохижилт, ландшафт, гэрэлтүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг нийт 150 орчим аж ахуйн нэгж байгууллага оролцож байна.

Түүнчлэн үзэсгэлэнгийн үеэр “Барилгын салбарт 2015 онд батлагдсан норм, стандартууд” сэдэвт сургалт семинар болно.

Мишээл Экспо төвийн үзэсгэлэнгийн B танхим буюу тун удахгүй үйл ажиллагаагаа явуулах Мишээл Барилгын их дэлгүүрт уг үзэсгэлэн нь зохион байгуулагдаж байна. Мишээл барилгын их дэлгүүр нь Монголын хамгийн том барилгын их дэлгүүр ба барилгын материалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгуулагуудын үзүүлэнгийн танхимыг нэг дор төвлөрүүлж чадсан, орчин үеийн стандартад нийцсэн их дэлгүүр юм.

Дэлгэрэнгүй мэдээллийг 88077064, 99918133, 99901420 утсаар авахаас гадна мишээл аппликейшн, www.misheelgroup.mn, www.facebook.com/misheelgroup хуудсуудаар зочлоорой.

 

 

БАРИЛГЫН МАТЕРИАЛ – ШИНЭ ТЕХНИК ТЕХНОЛОГИ” БОЛОН

“ОРОН СУУЦ, ХОТ ТОХИЖИЛТ” ҮЗЭСГЭЛЭНД ЗОРИУЛСАН

“БАРИЛГЫН САЛБАРТ 2016 ОНД БАТЛАГДСАН НОРМ, СТАНДАРТУУД”

 СЭДЭВТ СУРГАЛТ-СЕМИНАРИЙН ХӨТӨЛБӨР

2015-03-09-ны 10.00-18.00 цагт 

2013-03-10-ны 10.00-12.30 цагт тус тус  Мишээл Экспо төвийн үзэсгэлэнгийн B танхимд болно.

Хугацаа

Стандартын сэдэв

Илтгэгч

 

2015-03-09-ны 10.00 цагт

09.50-10.00

Бүртгэл

БХТ-П.Наранчимэг, Батчимэг нар

10.00-10.10

Нээлт

БХБЯ, БХТ……………

 

10.10-10.30

2016 онд барилгын салбарт батлагдсан стандартуудын талаарх мэдээлэл

Т.Энхтуул – Стандартчилал, хэмжил зүйн газрын стандартын ахлах шинжээч, зөвлөх инженер

 

10.30-11.20

2015-2016 онд  Барилгын материал, хийц бүтээгдэхүүнийг тохирлын баталгаажуулалтанд хамруулсан талаар

П.Наранчимэг – Барилгын хөгжлийн төвийн ахлах мэргэжилтэн, зөвлөх инженер

11.20-12.00

2015-2016 онд барилгын салбарт батлагдсан БНбД

Батжилмаа-БХТ-ийн ахлах мэргэжилтэн

12.00-14.00

Цайны завсарлага

 

 

 

14.00-14.40

 

Хатуу сүвэрхэг хуванцар.

Дулаан тусгаарлах зориулалттай шүршдэг полиуратин хөөс.  Техникийн шаардлага

MNS ISO 8873-1 : 2015

MNS ISO 8873-2 : 2015

MNS ISO 8873-3 :2015

“Кореа стандарт” ХХК-ийн гүйцэтгэх захирал Цэрэндорж

 

14.40-15.10

 

Мяндас полимер (FRP) материалаар бетоныг арматурчлах. 1-р хэсэг:  Мяндас полимер FRP арматур ба тор.  Турших арга. MNS ISO10406-1:2015

“Гүнгэрваа”ХХК-архитектор инженер Очир

 

15.10-15.40

 

MNS ISO10406-2:2015

MNS ISO14484:2015

Сибирь-Арматур”ХХК-ийн захирал Мөнхзориг

 

15.40-16.00

 

MNS GOST 31938:2015, Бетон бүтээцийг арматурчлах мяндас полимер (FRP) арматур. Техникийн ерөнхий шаардлага.

Сибирь-Арматур”ХХК-ийн захирал Мөнхзориг

 

16.00-16.20

 

MNS ISO 18319 : 2015Бетон бүтээцийг арматурчлах мяндас полимер арматур (FRP). Мяндас полимер (FRP) хуудас.

Техникийн шаардлага

БАК-зөвлөх инженер Н.Даш

 

16.20-16.40

 

Саарал ус MNS BS

ШУТИС -БИАС-ийн  багш  Ж.Даваацэрэн.

16.40-17.20

 

MNS EN 12255  : 2015

Бохир ус цэвэрлэх байгууламж.

 

ШУТИС -БИАС-ийн  багш  Ж.Даваацэрэн.

17.20-18.00

Асуулт хариулт

 

2016-03-10-ны 10.00- 12.30 цагт

09.50-10.00

Бүртгэл

БХТ-П.Наранчимэг, Батчимэг нар

10.00-10.10

Нээлт

 

 

10.10-10.40

MNS 6058 : 2009, Орон сууцны барилгын доторх сууцны талбай тооцох аргачлал

БХБЯ боловсруулагч -Доржпагам, Чинзолбоо нар

10.40-11.00

Орон сууцны барилгын доторх сууцны талбай тооцох  хэмжилт хийсэн талааар

“Building technology” ХХК-барилгын хийцийн инженер Түмэннаст

11.00-11.30

Кофе цай

 

11.30-12.00

MNS 3927:2015, Барилгын материалд хэрэглэх үнс.

 Техникийн шаардлага

Ажлын хэсгийн ахлагч, Д.Сүнжидмаа

12.00-12.30

MNS 5924:2015

Нүхэн жорлон, угаадасны нүх. Техникийн шаардлага

Барилгын хөгжлийн төв-Цэдэндамбаа

13.00

Асуулт- хариулт

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж