Оюутнууд өнөөдөр жагсана

2016 оны 3 сарын 4

Оюутнууд өнөөдөр 14.00 цагт төв талбайд тайван жагсаал хийх юм. Уг жагсаалаар дамжуулан ажлын байрыг нэмэгдүүлэх, 70200 төгрөгийн тэтгэлэг, нийтийн тээврийн асуудлыг зохицуулж өгөх шаардлагыг Засгийн газар, БСШУЯ болон бусад холбоотой байгууллагуудад тавьж байгаа аж.

Монголд нийт 217 мянган оюутан байдаг. Тэдний 10 хувь буюу "21700 оюутныг ажлын байртай болгох нь" хөтөлбөрийг санаачилж, www.icv.mn сайтад ажлын байртай холбоотой зар сурталчилгааг нээн ажиллуулахаар болсон. Уг хөтөлбөрийн хүрээнд жагсаалд оролцож байгаа оюутнуудын анкетыг авч, мэдээллийн бааз бүрдүүлэн, АСЕМ-д ажиллах бүртгэлийг явуулж, холбогдох байгууллагууд руу анкетыг илгээх юм байна.

Т.НОМИН

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна