Муухай үнэрийг арилгахаар 10 компани өрсөлдөж байна

2016 оны 3 сарын 4

Төв цэвэрлэх байгууламжийн асуудлыг долдугаар сард багтаж шийдвэрлэхээр болсон. Энэ хүрээнд Төв цэвэрлэх байгууламжийг засаж, сайжруулах ажилд 8.1 тэрбум төгрөгийг Засгийн газраас гаргасан.  Нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнийн хэлснээр Цэвэрлэх байгууламжийн засварын ажлыг хийх компанийг энэ сардаа багтаан шалгаруулах аж. Цэвэрлэх байгууламжийн сонгон шалгаруулалтад гадаад, дотоодын 10 гаруй компани оролцож, технологио танилцуулсан байна. Ингэхдээ эдгээр технологиудыг бүгдийг туршиж үзэж байгаа гэнэ.

 Б.БАТ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна