Урлагийн сүүл явснаас улс төрийн од бол

2016 оны 3 сарын 4

Улс төр хүн болгоны татаад орчихдог амархан хаалга биш. Харамсалтай нь, хүн болгон л улс төрийг сонирхох болж. Улс төрийг чи оролдохгүй бол улс төр чамайг оролдоно гэдэг үгнээс болсон уу улс төр руу залуучууд, ялангуяа урлагийнхан ихээр хошуурах болсон.  Сүүлийн үед “Урлагаас Л.Гүндалайгаа танай авбал улс төрөөс манайх Нарагаа авна” гэсэн хошин яриа ч дэлгэрээд байгаа. Ганцхан Нара ч улс төр хүч үзэх гээд байгаа юм биш л дээ. Урлагийнхан улс төр рүү “хадуурдаг” болоод удаж буй. С.Жавхлан, “Камертон”-ын Хаянаа гээд нэрлэвэл улс төрийг сонирхогчид урлаг олон бий. Хамгийн сүүлд гэхэд дуучин Б.Амархүү хүртэл МАН-ын үнэмлэхийг “Эх орончдын өдөр”-өөр гардаж авлаа. 

Хэрэв нийгмээ өөрчлөхийг хүсвэл уран бүтээлээрээ, дуу хоолойгоороо уриалж болно. Жишээ нь, С.Цогтсайханы “Хонхны дуу” байна. Харин хамар амаараа гуншигнаж, хаа нэг тоглолт хийхдээ “ам барьчихдаг” урлагийнхан улс төрийн сонирхоод байгаа нь мөнгө олоход амархан гэж бодоод байна уу, мөрөөдлөө гүйцээх талбар гэж хараад байна уу. Л.Гүндалай хүртэл нэг клип хийгээд зохиолын дуучдыг хол хаяж байхад урлагтийнхны энэ менежмент зөв ч  юм биш. Урлагийн сүүл явснаас улс төрийн од болох арга зам байнаа байна.  Харин улс төрийн нохойд барьдаг мод болж явснаас урлагийн од бол гэж Л.Эрдэнэчимэг, Л.Гүндалай, Л.Амгалан зэрэг Монголын улстөрчдөд зөвлөхөд буруудахгүй шинжтэй.

Т.НОМИН

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна