Ухаалаг тэргэнцэр

2016 оны 3 сарын 4

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хамгийн их шаардлагатай зүйлсийн нэг бол тэргэнцэр байдаг. Сайн тэргэнцэртэй байна гэдэг бусдаас хамааралгүйгээр хүссэн зүйлээ хийхэд маш их дөхөм болдог.

Иймээс Японы Aisin Seiki компани WILL нэртэй роботон тэргэнцэр бүтээжээ. Уг тэргэнцэр нь цахилгаан хөдөлгүүртэй, 10 км/цаг хүртэл хурдлах хүчин чадалтай, урд хэсэгтэй 3D камертай ба түүгээрээ урдаа байгаа зүйлсийг тодорхойлж, саад бартааг өөрөө тойрч гарна.

Замын саад бартааг тодорхойлж, эзэндээ мэдээлэл өгөх ба эрсдлийг тооцсоноор хурдаа хасах болон шаардлагатай тохиолдолд автоматаар тормозлогдох юм байна.

Эргэлт хийх, ухрах зэрэгт зөвхөн товчлуур ашигладаг учир гарын хүч шаардагдахгүй гэдгээрээ давуу талтай.

Т.МӨНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна