Камераа хакердуулахаас сэргийлээрэй

2016 оны 3 сарын 4

Хэрэглэгчийн нөүтбүүк, таблет ухаалаг гар утас зэргийг хакердан камерыг нь гаднаас ажиллуулж, таны гэр дотор болж буй зүйлсийг харах, бичлэг хийх, зургийг нь авах зэрэг эрсдэл маш их бий. Иймэрхүү төрлийн гэмт хэрэг ихээр гардаг ба таны төхөөрөмж интернэт сүлжээнд холбогдсон л бол эрсдэл өндөр.

Тиймээс төхөөрөмжийхөө камерыг хаах зориулалт бүхий жижиг хэмжээтэй соронзон хаалтыг бүтээжээ.  Энэ нь хэрэглэхэд хялбар шууд аваад л камер дээрээ наахад тогтоно. Ингэснээр та аюулгүй байдлаа хангахад дөхөм болох юм.

Nope нэртэй уг соронзон “бамбай”-г ердөө 5 ам.долларын үнээр онлайн сайтуудаар худалдаалж байна.

Т.МӨНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна