Цас цэвэрлэгчдийн тоог нэмжээ

2016 оны 3 сарын 4

Нийслэл Улаанбаатар хотод өчигдөр шөнөөс эхлэн их хэмжээний цас орж замын хальтиргаа гулгаа ихэсчээ. Улмаар Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн ТҮК-ээс автозамын цас цэвэрлэх ажилчдын тоог нэмэгдүүлэн ажиллаж эхэлсэн байна. Нийслэл хотод өдрийн 12:30 цагийн байдлаар бага зэрэг цастай,  -8 хэм, салхи баруунаас зүүн тийш 14м/с хурдтай байна хэмээн Ус цаг уур  эрдэм шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ. Харин цасны улмаас хальтиргаа гулгаа үүсч автомашины хөдөлгөөн удааширсан байдалтай байна хэмээн ЗЦГ-аас мэдээлжээ.

Б.БАТ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна