Мянган сэтгүүлчид ажлаа тайлагнаж байна

2016 оны 3 сарын 4

Үндэсний сэтгүүлзүйн салбар үүсэж, хөгжсөний 103 жилийн ой тохиож байна. Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс энэ өдрийг жил бүр тодорхой сэдвийн дор тэмдэглэдэг. Энэ жил мэдээллийн ил тод байдал, нээлттэй засаглалын талаар орон нутгийн төр захиргааны байгууллага ямар ажил хийж байгаа талаар нийслэл Улаанбаатар хотын жишээн дээр ярилцахаар болсон. Өнөөдөр нийслэлийн удирдлага, харьяа байгууллагууд хийсэн ажлаа тайлагнаж, сэтгүүлчдийн асуултад хариулах “Ил тод, нээлттэй Улаанбаатар” мянган сэтгүүлчийн форум эхэлж, НИТХ-ын дарга Д.Баттулга форумыг нээж үг хэллээ.

Т.НОМИН

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна