Фаейдын машиныг шатаав

2016 оны 3 сарын 4

Диана гүнжийн найз залуу агсан Доди Фаейдын машиныг шатаасан хэрэгт Австралийн нэгэн иргэнийг сэжиглэжээ. Доди Фаейд амьд байхдаа 1973 оны улаан Феррари Дейтона машиныг эзэмшиж байсан юм байна.

1.5 сая ам.долларын үнэтэй машиныг одоогоос дөрвөн сарын өмнө шатааж, зам дээр орхисон  байсан бөгөөд энэ хэрэгт Мельбурн хотын цагдаа нар нэгэн эр, мөн хоёр бүсгүйг сэжиглэн  баривчилжээ. Машин дөрвөн сарын өмнө засварын газраас хулгайлагдсан юм байна.

Хоёр сэжигтэн эмэгтэйг цагдаа нар холбогдолгүй гэж үзэж сулласан боловч сэжигтэн эрийг машин хулгайлсан, бусдын эд хөрөнгийг сүйтгэсэн хэрэгт сэжиглэж байна.

Машин хулгайлагдсан тухай мэдээ ирснээс хойш ердөө дөрөвхөн минутын дараа хотын захын зам дээр шатсан байхыг нь цагдаа нар олсон ажээ.

Машиныг Доди Фаейдийг нас барсны дараа Pink Floyd хамтлагийн Рожер Уотерс, Ник Мэйсон нар унаж байсан юм байна.

Н.ЭНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна