Хятадын эрх баригчид ижил хүйстнүүдийг буруутгав

2016 оны 3 сарын 4

 

Хятадын эрх баригчидын зүгээс ижил хүйстнүүдийн талаар мэдээ, мэдээлэл нийтлэхгүй байхыг хориглосон шийдвэр гаргажээ. Түүнчлэн олон нийтийн сүлжээнд тэдэнтэй холбоотой гэрэл зураг, бичлэг болон мэдээлэл нийтлэхийг хатуу хориглож, хяналт тавихаар болсон байна.  

 

Хэвлэл, интернэтээс гадна кино уран бүтээлчдийг ижил хүйстнүүдийн тухай өгүүлэх кино болон үг, хэллэг ашиглахыг хориглосон аж.   

 

Ингэж хатуу хориглох болсон шалтгаанаа Хятадын эрх баригчид “Ижил хүйстнүүд өсвөр үеийнхэнд буруу үлгэр дуурайлал үзүүлж байна” хэмээн тайлбарлаж байгаа аж. Хятадын ижил хүйстнүүд эрхийнхээ төлөө хэд хэдэн удаа тэмцэж, эрх баригчдыг гэрлэлтийг нь хүлээн зөвшөөрөхийг хүссэн ч татгалзсан хариу авчээ.

 

Д.ХЭРЛЭН

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна