Хулгайн замаар зорчиж байна гэв

2016 оны 3 сарын 4

Салбарын сайдын тушаалаар өчигдөр орой 21:00 цагаас орон нутгийн чиглэлд замын хөдөлгөөнийг хязгаарлаад байна. Одоогоор зарим аймаг сумд ч мөн захирамж гарган нийслэл, аймгийн төв чиглэлд зорчих замын хөдөлгөөнийг хязгаарласан юм.

Гэвч зарим иргэд хулгайн замаар гарч хөдөлгөөнд оролцож байгаа тухай мэдээ байна. Дархан-Эрдэнэтийн чиглэлийн замд үзэгдэх орчин хязгаарлагдмал, хүчтэй цасан шуургатай байгааг иргэд мэдээлж байна.

Б.БАТ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна