Хөгшин зааныг суллах хөдөлгөөн өрнөв

Хуучирсан мэдээ: 2016.03.04-нд нийтлэгдсэн

Хөгшин зааныг суллах хөдөлгөөн өрнөв

 

Токиогийн Инокашира амьтны хүрээлэнгийн хамгийн хөгшин зааныг “шоронгоос” гаргах хөдөлгөөн өрнөж байна. Амьтны эрхийг хамгаалахын төлөө тэмцэгчид хөөрхий зааныг сүүлчийн өдрүүдээ амар тайван өнгөрүүлэх газар аваачихыг амьтны хүрээлэнгээс шаарджээ.

 

Зааны ганцаардмал, өрөвдмөөр байдлыг Канадын амьтны эрхийг хамгаалахын төлөө тэмцэгч Улара Накагава аравдугаар сард тус амьтны хүрээлэнгээр явж байхдаа анх олж харжээ.

 

Токиогийн амьтны хүрээлэнд Ханако нэртэй хөөрхий заан 69 жил болж байгаа юм байна. Умгар жижиг торон хашаанд, хүйтэн цемент дээр өдөржин хөдөлгөөнгүй, яг л сувенир шиг зогсдог гэнэ.

 

Амьтны эрхийн төлөө тэмцэгч Улара Ханакагийн хөөрхийлөлтэй байдлын тухай блогтоо бичиж, зургийг нь оруулсан ажээ. Тайландаас Токиогийн амьтны хүрээлэнд авчрахад Ханако дөнгөж хоёр настай тугал байсан гэнэ.  Харин одоо  зааныг “шоронгоос” суллаж, Тайландын дархан цаазат газарт тавих хөдөлгөөн өрнөж 420,000 хүн нэгдсэнээс одоогоор 30,000 ам.доллар цуглуулаад байгаа юм байна. Харин  өөрийнх нь тухай хүмүүс юу ярьж, юу хийх гэж байгааг төсөөлөх ч үгүй байгаа Ханако дулаан өдөр гадил хэмлэн зогсдог гэнэ.

 

Н.ЭНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж