Төв аймаг тоггүй болжээ

Хуучирсан мэдээ: 2016.03.04-нд нийтлэгдсэн

Төв аймаг тоггүй болжээ

Тогтуун байсан цаг агаар эрч хүйтэрч, өчигдрөөс цасан шуурга шуурч эхэллээ. Төв аймгийн нутагт салхи баруун хойноос 7-12 м/с, зарим газраар 18-20 м/с, томоохон голын хөндийгөөр 11-16 градус, бусад нутгаар 7-12 градус, Зуунмод орчмоор цас шуурч, салхи баруун хойноос 10-14 м/с, зарим үед түр зуур 16-18 м/с хүрч, 9-11 градусын  хүйтэн байна.

Тиймээс Зуунмод сумын засаг даргын захирамжаар сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг өнөөдөр түр зогсоожээ. Тус аймгийн Цээл, Заамар, Эрдэнэсант суманд эрчим хүч тасарсан тул хичээллэх боломжгүй болсон байна.

 Б.БАТ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж