Алан хядагчдын 20 мянган дүрэмт хувцсыг хураажээ

2016 оны 3 сарын 4

 

Испанийн хууль сахиулагчид алан хядагчдын бүхэл бүтэн армийг хангалт болох 20 мянган ширхэг дүрэмт хувцас, хэрэглэлийг илрүүлсэн гэж тус улсын Дотоод хэргийн сайд мэдээлсэн байна.

 

Цагдаагийн гүйцэтгэх ажиллагааны үеэр хурааж авсан тэдгээр хувцас хэрэглэлүүд нь Аль Каидагийн тусгай хүчин болох Аль Нусра, ИУ зэрэг бүлэглэлийн алан хядагчдад бараа нийлүүлдэг байсан маш идэвхитэй далд бизнесийн сүлжээг илчилжээ. Тэдгээр хувцас хэрэглэлүүдийг “хуучин хувцас” халхавчин дор контейнерт нууж, гаалиар гаргах гэж байжээ.  

 

Хоёр контейнерт нуусан алан хядагчдын дүрэмт хувцсыг Испанийн Валенса боомтоор гаргах гэж байхад нь илрүүлсэн бөгөөд бас нэг контейнерыг алан хядагчдын эсрэг ажиллагаа явуулсан Алхесирас боомтоос илрүүлсэн гэнэ. Дээрх контейнерүүдийг ИУ, Аль Нусра зэрэг алан хядагчдын бүлэглэл хяналтаа тогтоосон Ирак, Сирийн нутаг руу тээвэрлэх гэж байсан бололтой.

 

Испанийн цагдаа нарын гүйцэтгэх ажиллагааны үеэр алан хядагч байгууллагын контейнерын тээвэр, ложистик, зардлыг хариуцсан долоон хүнийг баривчилсан байна.

 

Н.ЭНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна