Coal&Metals Mongolia-2016: Уул уурхайн 3 том арга хэмжээ нэгдлээ

2016 оны 3 сарын 4

Таны энэ өдрийн амар амгаланг эрэн мэндчилэхийн ялдамд Уул уурхайн салбарт хөрөнгө оруулагчдын “Coal & Metals Mongolia-2016” олон улсын чуулга уулзалт, үзэсгэлэнд оролцохыг урьж байна. Чуулган 2016 оны 5-р сарын 6-7 өдрүүдэд Корпорейт Конвэйншн төвд зохион байгуулагдна.

Өмнө нь жил бүр зохион байгуулагддаг байсан нүүрсний салбарын Coal Mongolia, металлын салбарын Metals Mongolia чуулган болон уул уурхайн тоног төхөөрөмжийн  хамгийн том үзэсгэлэн MineTech нэгдэж ийнхүү “Coal & Metals Mongolia-2016” нэрийн дор зохион байгуулагдахаар болсон нь тус чуулганы цар хүрээ, ач холбогдлыг улам нэмэгдүүлж байна.

Чуулганыг одоогийн байдлаар Монголиан Майнинг Корпорэйшн ХХК, Трэнсвест Монголиа ХХК, Вагнер Ази Экиупмент ХХК, ЗаМайн Сервисес ХХК, Гантөмөр Интернэйшнл ХХК зэрэг байгууллагууд ивээн тэтгэж, хамтран ажиллаж байгааг дуулгахад таатай байна.

Тус арга хэмжээнд засгийн газрын болон бизнесийн шийдвэр гаргах төвшний 25 төлөөлөгч илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлэх ба олон улсын 500-700 төлөөлөгч оролцоно. Түүнчлэн 80 орчим компани 2 өдрийн турш техник, технологийн үзэсгэлэн гаргах бөгөөд үзэсгэлэнг 2000-3000 хүн үзэж сонирхох юм.

Та эртэч бүртгэлээр буюу 4-р сарын 01-ээс өмнө чуулганд оролцох мандатаа худалдан авбал 40%-ийн хөнгөлөлт эдлэх боломжтой. Чуулганыг ивээн тэтгэх, үзэсгэлэн гаргах болон бусад асуудлаар та бидэнтэй доорх хаягаар холбогдоорой. Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл www.coalandmetals.mn цахим хуудсанд зочлоорой.

 

Чуулганыг ивээн тэтгэх болон хөтөлбөрийн асуудлаар:

Л.Наранбаатар, Ерөнхий захирал

Гар утас: 9911 6135

Email: naranbaatar@glogex.mn

 

Үзэсгэлэнгийн талбай захиалах, чуулганд мантад авч оролцох асуудлаар:

Монголын харилцагч нартай:

Э.Марал-Эрдэнэ, Харилцагч хариуцсан менежер

Гар утас: 99865687

Email: maralerdene@glogex.mn

 

БНХАУ-ын харилцагч нартай:

У.Энхбадрах, Харилцагч хариуцсан менежер

Гар утас: 99177 7439

Email: enkhbadrakh@glogex.mn

 

Европ, Австрали, АНУ, Канадын харилцагч нартай:

Б.Дэлгэрмаа, Харилцагч хариуцсан менежер

Гар утас: 9427 7696

Email: delbayar@glogex.mn

 

Казахстан улсын харилцагч нартай:

Р.Өнербек, Харилцагч хариуцсан менежер

Гар утас: 9987 0677

Email: onerbek@glogex.mn

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна