“Скайтел” НӨАТ-ын хуулийг дэмжинэ

Хуучирсан мэдээ: 2016.03.04-нд нийтлэгдсэн

“Скайтел” НӨАТ-ын хуулийг дэмжинэ

Гааль, татварын ерөнхий газар, “Скайтел” компани хамтарч ажиллах санамж бичигт өнөөдөр гарыг үсэг зурлаа.

Уг санамж бичгийн гол зорилго нь “Скайтел” компани цахим татварын системд хандах аж ахуй нэгж байгууллагуудад тулгарч буй асуудлыг шийдэх, хөнгөвчлөх, улам боловсронгуй болгох, чиглэлээр Гааль,т Ерөнхий газартай хамтран ажиллана. Хамтын ажиллагааны эхлэл болгон тун удахгүй “Скайтел”-ийн хэрэглэгчид цахим татварын системд дата төлбөргүй хандаж төлбөрийн баримтаа бүртгүүлэх сугалаанд оролцох, тохирлоо хянах гээд цахим төлбөрийн баримтаа бүртгүүлэх, сугалаанд оролцох, тохирлоо хянах гээд цахим төлбөрийн баримтын системийг ашиглах таатай нөхцөл бүрдэх аж.

Уг санамж бичгийн талаар Гааль, татварын еөрнхий газрын дарга С.Пүрэв хэлэхдээ:   

“Манай Гааль, татварын ерөнхий газар энэ хуулийг хэрэгжүүлэх тал дээр “Скайтел” компанитай хамтран ажиллах гарын үсэг зурлаа. Энэ санамж бичигт гарын үсэг зурснаар НӨАТ-ын урамшууллын систем хэрэгжихэд томоохон дэвшил гарч байгаа юм. Энэ бол “Скайтел” компани бидний үйл ажиллагааг дэмжиж эдийн засгийн ил тод байдал, эдийн засаг шилэн тунгалаг байх үйл хэрэгт өөрийнхөө нийгмийн үүрэг хариуцлагыг хэрэгжүүлж байгаагийн илрэл. Үүнээс хойш “Скайтел”-ийн хэрэглэгчид цахим татварын системийн үйлчилгээг үнэ төлбөргүй авах боломж нээгдэж байна” гэсэн юм.

Харин “Скайтел” компанийн гүйцэтгэх захирал Д.Болор хэлэхдээ: 

“Төрийн үйлчилгээг түгжрэлгүй явуулах Засгийн газрын мөрийн хөтөлбөрт идэвхитэй оролцдог. Тэр ч утгаараа өөрсдийн байгуулсан өндөр хурдны өргөн зурвасын сүлжээг ашиглан монгол орон даяар интернэтэд өндөр хурдаар холбогдох бололцоог олгосон. Өнөөдөр энэхүү санамж бичгийг байгуулснаар НӨАТ-ын том төсөлд дэм болж байгаа юм. Үүний хажуугаар цахим татварын системд холбогдох боломжгүй байгаа албан газруудыг холбож байна. Цаашид хөдөө орон нутагт манай сүлжээг ашиглаад цахим татварын системд холбогдох боломжийг шийдэх болно. Ингэснээр зөвхөн хотын биш сумын хэрэглэгчид баримтаа бүртгүүлж, сугалаанд оролцох боломжтой болох юм” хэмээлээ.

Т.ДАВААНЯМ

  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж