Хотыг тойрсон нийтийн тээврийн үйлчилгээг зогсоожээ

2016 оны 3 сарын 4

Их хэмжээний цас орж, хүчтэй цасан шуурга шуурч, зам даваа хаагдаж авто тээврийн хэрэгсэл зорчиход аюултай нөхцөл байдал үүсээд байна. Цаг агаарын таагүй байдалтай холбоотойгоор нийтийн тээврийн үйлчилгээнд зарим шуурхай зохицуулалтыг нийслэлийн Тээврийн газраас хийжээ. Өглөөний 09:00 цагийн байдлаар ОБЕГ, нийслэлийн Онцгой байдлын штабаас энэ сарын 03.04-ны өдрөөс эхлэн нийтийн тээврийн хот орчмын дараах 11 чиглэлийн үйлчилгээг тодорхойгүй хугацаагаар түр зогсоохоо шийдвэр гаргасан байна. Үүнд:

  1. ХО:7 “Туул тосгон-Био-120 мянгат”,

  2. ХО:6 “Өлзийт хороо-120 мянгат”,

  3. ХО:8 “Найрамдал зуслан-Саппоро-3-р эмнэлэг”,

  4. ХО:9 “Био комбинат-Сонсголон-5 шар”,

  5. ХО:10 “Эмээлт-Хархорин-Саппоро”,

  6. ХО:12 “Мал бордох-5шар-Саппоро”,

  7. ХО:13 “Баруун туруун-10-р хороолол”,

  8. ХО:4 “Тэрэлж-Налайх-Баруун 4-н зам”,

  9. ХО:3 “Гордок-Дүнжингарав худалдааны төв”

  10. ХО “Жаргалант тосгон-Хархорин”,

  11. ХО “Баруун туруун-СХД-н 32 дугаар хороо-Саппоро”

Нийтийн тээврийн удирдлагын төвийн тээвэр зохицуулагч нарыг өндөржүүлсэн бэлэн байдалд, хүч нэмэгдүүлсэн байдлаар ажиллуулж, нийтийн тээврийн үйлчилгээний бүх аж ахуйн нэгж байгууллагуудад шуурхай мэдээлэл хүргэн, чирэгч автомашинуудыг нэмжээ. Өдрийн 14:00 цагийн байдлаар цаг агаарын онцгой нөхцөл байдал үүссэнтэй холбоотойгоор ХО:2 “Шарга морьт -МУБИС-Дүнжингарав худалдааны төв” –чиглэлийг Жигжидийн уулзвараар, Ч:27 “Вокзал - Бөмбөгөр- Өвөр согоот” чиглэлийг япон цэргийн цогцолбороор эргүүлэх зохицуулалт хийжээ. Харин 16.00 цагийн байдлаар  ХО:5 “Налайх-Зүүн 4-н зам-Дүнжингарав худалдааны төв”, ХО:2 “Шарга морьт- Дүнжингарав худалдааны төв” чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг нэмж зогсоогоод байна. Мөн үндсэн

  1. Ч14           Нарангийн- гол 5 шар

  2. Ч15           Нисэх-Сонсголон-5 шар -3-р эмнэлэг

  3. Ч-57          Улаанчулуут- МУИС

  4. Ч12           Ургах наран-Офицеруудын ордон / дунд багтаамж /

  5. Ч46           Улаанчулуут-Их наран-Вокзал

  6. Ч13           Тахилт-Саппаро

  7. Ч47           Орбит-Ард кино театр

  8. Ч16           Баруун салаа-Далангийн зам-10-р хороолол

  9. Ч41           Баруун салаа-Их тойруу-  КТМС-Сансарын тойрог

  10. Ч23           Чингэлтэй Зүрх уул-МУБИС-Цэцэг төв

  11. Ч29           Сэлбэ-Сансар-МУБИС-Вокзал

  12. Ч27           Вокзал - Бөмбөгөр- Өвөр согоот

  13. Ч22     Шадивлан-Бөмбөгөр-ХМК 13 чиглэлийн үйлчилгээг шуурхай зохицуулалт хийх нөхцөл байдал үүссэн тухай нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.

Д.ЖАГАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна