Оюутны 70 мянгыг шилжүүлж эхэлжээ

2016 оны 3 сарын 4

Сэтгүүлч:
Улаанбаатар

Оюутнуудыг жагсч, тэмцэхэд хүргэсэн 70200 төгрөгийг тэтгэлгийг Төрийн сангаас олгож эхэлсэн байна. Тодруулбал,  дөрвөн сарын тэтгэмжийн мөнгө  болох 280.000 төгрөг оюутнуудын сургалтын төрийн санд бүртгэлтэй данс руу шилжиж эхлээд байгаа. Албаны эх сурвалжийн хэлснээр оюутны мөнгийг  ирэх долоо хоногт  багтаан дансанд нь байршуулж дуусгах юм байна.

Оюутны 70 мянган төгрөгөөс болж тэд жагсахаа мэдэгдэж байсан билээ.

Б.БАТ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна