О.Гүндэгмаа Дэлхийн цомоос хүрэл медаль авлаа

2016 оны 3 сарын 4

Тайландын Бангкок хотноо буудлагын Дэлхийн цомын тэмцээн болж байна. Өнөөдөр явагдсан 25 метрийн спорт гар бууны эмэгтэй дасгалд нийт 29 тамирчин өрсөлдсөнөөс Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин О.Гүндэгмаа хүрэл медаль хүртлээ. Тэрээр 588 оноогоор финалд шалгарсан бол ОУХМ Ц.Мөнхзул 577 оноогоор 10-р байрт орлоо. 

Энэ удаагийн Дэлхийн цомын тэмцээнд манай улсаас "РИО-2016" олимпийн эрхээ аваад байгаа О.Гүндэгмаа, Ц.Мөнхзул, Г.Нандинзаяа нар оролцож байна. Тэмцээн энэ сарын 1-9-ний хооронд болох юм.

Ч.БОЛОР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна