Испани Засгийн газраа байгуулж чадсангүй

2016 оны 3 сарын 5

 

Испанийн сөрөг хүчний тэргүүн, социалист Педро Санчез долоо хоногийн дотор Засгийн газраа байгуулах гээд хоёр ч удаа оролдсон боловч бүтсэнгүй. Испанийн парламент социалист эвслийн Засгийн газрыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм.

 

Педро Санчез төв-барууны үзэл баримтлалт Иргэний намтай хамтарч эвслийн Засгийн газар байгуулах санал оруулсан ч парламентын 219 гишүүний 131 нь түдгэлзсэн байна.

 

Хэрэв Испанийн сөрөг хүчний тэргүүн тавдугаар сарын 2 гэхэд Засгийн газраа байгуулж чадахгүй бол зургадугаар сард бүх нийтийн санал асуулга явуулах юм.

 

Өнгөрсөн арванхоёрдугаар сард болсон будилаантай сонгуулаас хойш консерватив ерөнхий сайд Мариано Рахойн кабинет засаг барьж байсан.

 

Испанийн эрх баригч хоёр том нам болох Социалист хөдөлмөрчдийн нам болон Мариано Рахойн Ардын нам эдийн засгийн хатуу бодлогыг эсэргүүцсэн зүүний радикал Подемос болон либерал Иргэний намуудад шахагдах болсон юм.

 

Баасан гаригт болсон санал хураалтаар сөрөг хүчний тэргүүн Педро Санчез 250 гишүүнтэй парламентын дийлэнхийн саналыг авч чадаагүй байна. Зөвхөн Иргэний нам болон Канарын арлын төлөөлөл жижиг нам түүний саналыг дэмжжээ.

 

Педро Санчез "Би энэ оронд туйлын чухал болоод буй олонхийн дэмжлэгийг автлаа зүтгэх болно” хэмээн санал хураалтын дараа хэлсэн байна.

 

Социалист сөрөг хүчний тэргүүн мөн Подемос намын тэргүүнийг намын сонгогчдоос урваж, Мариано Рахойг ерөнхий сайдаар үлдэхийг далдуур дэмжсэн гэж буруутгасан юм. Харин Мариано Рахой социалист сөрөг хүчин Подемос намын эвслийг театрчилсан шоу гэж даажигнажээ.

 

Өнгөрсөн арванхоёрдугаар сард болсон сонгуулиар байгуулагдсан шинэ парламент Засгийн газраа одоо болтол байгуулж чадахгүй байгаа юм.

 

Н.ЭНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна