Мөхөж байгаа хойд хязгаар

2016 оны 3 сарын 5

 

Себастьян Коупленд (Sebastian Copeland) багаасаа Арктикт очихоор мөрөөдөж ирэв. Хүүхэд байхаасаа Жек Лондоны зохиолуудыг уншиж, Эрнест Шеклтоны судалгааг үзэж ирсэн гэнэ. Том болсон хойноо Коупленд аялал хийдэг хойд хязгаарын судлаач болжээ. Өнгөрсөн намар тэрээр «Арктик: алга болж байгаа хойд хязгаар» (Arctica: the Vanishing North) нэртэй номоо хэвлүүлсэнд нь 200 гаруй гэрэл зураг оржээ.

 

Коупленд  Арктикт аялахаасаа өмнө тэрээр олон жил арилжааны зураг авч ур чадвараа дээшлүүлжээ.

 

Элсмир арал.

 

Элсмир арал.

 

Канадын Арктикийн Отто булан.

 

Элсмир арлын Отто гэх булангийн мөсөн голын хайлалт, 2008 он. Арктикт дэлхийн дунджаас хоёр дахин их хурдтайгаар агаарын хэм нь нэмэгдэж байна.

 

Хойд Гринланд.

 

Коупленд, Кейт Хегер хоёр 2009 онд агаарын -50 хэмтэй хүйтэнд явганаар 400 миль замыг туулан хойд туйл хүрсэн байв. Тэд энэ аяллаа Роберт Пирийн туйлын аяллын 100 жилийн ойд зориулсан байлаа.

 

Коупленд анхны аяллаасаа эхлэн  Арктикийн зургийг авах болжээ. Эхлээд тэрээр дунд форматын  хальтай аппаратаар зураг авч байсан нь туйлын нөхцөлд хүндрэлтэй байснаас 2006 онд дижитал аппаратад шилжсэн байв. Гэрэл зурагчин Арктикийн цаг уурын өөрчлөлтийг харуулах зорилго  тавьжээ.

 

Давс ихтэй, хүйтэн усны өндөр нягтрал нь гадрагыг толь шиг болгодог. Элсмир, канадын Арктик, 2008.

 

Элсмир, канадын Арктик.

 

Өлсөж үхсэн баавгайн үлдэгдэл. Канадын арктикийн Бичи арал. Далайн мөс хайлж байгаа нь далайн хав барьж иддэг цагаан баавгайг өлсгөлөнд оруулах болжээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна