Зика вирус ургийн гажигт нөлөөлдгийг тогтоов

2016 оны 3 сарын 5

 

Эрдэмтэд Зика вирус нь төрөлхийн тархины гажиг, ялангуяа хүүхэд жижигхэн толгойтой төрөх эмгэгийн шалтгаан эсэхийг судалж байна.

 

Энэ ойлголтыг дахин нотолсон хоёр томоохон судалгааны ажил анагаах ухааны сэтгүүлд саяхан нийтлэгдсэн байна.  Лабораторид хүний эсийг гаргаж авахаар ажиллаж буй эрдэмтэд Зика вирус ургийн гажигт хэрхэн нөлөөлдгийг тогтоосон талаар “Cell Stem Cell” сэтгүүлд бичжээ.

 

Эрдэмтэд Зика вирус тархины хамгийн гадна талын хальсан дах эсүүдээс сонгон халдварлаж, эс хуваагдан, шинэ эсийг бий болгохгүй болгож, бүр эсийг үхүүлдэг болохыг тогтоожээ.

 

Гэвч нэг эрдэмтэн энэ нээлт нь Зика вирус, тархины гажиг хоёр шууд холбоотой гэж үзэхэд хангалтгүй гэж үзэж байгаа аж. “Тархины гадна талын бүрхүүл хальсыг бүрдүүлж буй эсүүд нь Зика вируст өртөмтгий учраас эсийн өсөлт зогсох шалтгаан болж байгаа юм” гэж туршилтыг явуулсан эрдэмтдийн нэг Гуо Ли Мин ярьсан байна.

 

Зика вирус хамгийн их тархсан Бразилийн 88 жирэмсэн эхэд явуулсан өөр нэг судалгаа Английн анагаах ухааны сэтгүүлд нийтлэгджээ.

 

Судалгааны дүнгээр жирэмсний үеийн Зика вирусын халдвар нь ураг амьгүй төрөх, эхсийн хомсдол, ургийн өсөлт зогсох, төв мэдрэлийн системийн эмгэг зэрэг маш хортой үр дагавар дагуулдаг нь тогтоогджээ.

 

Н.ЭНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна