Аргентинд хот дээрэмдэв

Хуучирсан мэдээ: 2016.03.05-нд нийтлэгдсэн

Аргентинд хот дээрэмдэв

 

Аргентины  нэгэн хотыг зэвсэгтэй дөрвөн дээрэмчид дээрэмдсэн байна. Тодруулбал, тус орны зүүн хэсгийн Санта-Фе мужийн 1,8 мянган хүнтэй Бернардо-де-Иригойен хотыг  дээрэмджээ. Тэд эхлээд цагдаагийн хэсэгт довтлон цагдаа нарыг нь  аюулгүй болгожээ. Дараа нь мөнгөтэй газар бүрт очин дээрэмдсэн ба нутгийн шүүгч хүртэл  дээрэмдүүлсэн байлаа.

 

Шүүгч мэдэгдсэнээр, тэтгэвэрт тавих  нэг сая песог дээрэмчид  дээрэмдэх зорилготой байсан ба  мөнгийг шуудангийн машинууд хүргэж амжаагүй байснаас дээрэмчид зөвхөн 250 мянган песо л дээрэмдсэн байлаа.

 

Цагдаагийнхан дээрэмчдийг зугтсаны дараа  мөшгөн  хөөж, нэгийг нь устгасан ба гурав нь мөнгөтэйгээ буун өгчээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж