ОХУ-д сурдаг сонсогч нар эх орноо сурталчилна

2016 оны 3 сарын 6

ОХУ-ын цэргийн сургууль, академид суралцаж байгаа манай сонсогч нар “Монгол цэргийн өдөр”, Зэвсэгт хүчний 95 жилийн ойн хүрээнд эх орон, Зэвсэгт хүчнээ сурталчлахаар болжээ.

ОХУ-ын Москва, Воронеж, Челябинск, Сызрань, Тюмень, Омск, Санкт-Петербург, Смоленск, Краснодар, Рязань, Ярославль, Вольск, Благовещенск, Пензе, Череповец гэсэн 15 хотын цэргийн академи, их, дээд сургуульд сурдаг офщер, сонсогчид дээрх өдрийг тэмдэглэх төлөвлөгөө гаргаж, Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны цэргийн атташе, бригадын генерал Г.Энхбаатараар батлуулан ажиллаж байгаа аж. Энэ өдрийн хүрээнд Москвад Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудаас суралцаж буй офицеруудын дунд сагсан бөмбөгний тэмцээн, Санкт-Петербургт цэрэг эх орны сэдэвт эсээ бичлэг, шүлгийн, “Монгол цэрэг” гэрэл зургийн уралдаан зарласан байна. Энэ үеэр цэргийн тангараг давтах ажиллагааг хоёр дахь удаагаа зохион байгуулах аж. “Монгол цэргийн өдөр”, Зэвсэгт хүчний 95 жилийн ойг Монгол Улсад энэ сарын 16-ны өдөр тэмдэглэнэ.

Д.ЖАГАР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна