Гааль, татвараас 147 хүнийг цомхотгоно

2016 оны 3 сарын 6

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль шинэчлэгдэж, Гааль, Татварын байгууллага нэгдэж, энэ 3.6 их наяд төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлэх эрх зүйн зохицуулалтыг Улсын их хурал хийсэн.

Өнгөрсөн нэгдүгээр сараас эхлэн Гаалийнхан Монгол гуравдугаар сургуулийн байраа суллаж, хуучин Татварын ерөнхий газрын төв байрт шилжин ирсэн билээ. Хоёр байгууллага нэгдэж, нэг барилга, нэг бүтэц зохион байгуулалтад орж дууссан. Одоо зөвхөн Сангийн яамнаас баталсан орон тоогоор ажиллах ёстой болсон юм. Энэ нь 147 хүнийг албан үүргээс нь чөлөөлөх эсвэл дотооддоо тохиролцож цалингийн хувиа бууруулж, дээрээс баталсан цалингийн фондод тохируулан ажиллах гэсэн хоёр сонголт тулгарчээ. Гааль, татварын ерөнхий газрын удирдлагууд аль болох төрийн албан хаагч, гааль, татварын байцаагчаа цомхотгохгүй зөвхөн аж ахуйн салбарт буюу арын албанд ажилладаг галч, жижүүр, сантехникч зэрэг нэг ажлыг давхардан хийх ажилчдаасаа явуулах сураг байна. ГТЕГ-ын дарга нь цомхотголын тухай УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны ажлын хэсгийнхэнд яг ямар хүмүүсийг цомхотгох вэ гэдэг дээр судалгаа хийж байгаа. Урьдчилсан байдлаар мэдээлэл өгөхөд 80 гаруй өндөр настай хүн ажилладаг. Тэдний саналыг авч буй. Энэ дундаас тодорхой тоо гарах байх гэж мэдээлжээ.

Д.ЖАГАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна