Хойд Солонгосын хөлгийг хураажээ

2016 оны 3 сарын 6

 

НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн шинэ хоригийн дагуу Филиппиний эргийн харуулынхан Хойд Солонгосын хөлгийг хураажээ. Сьерра-Леоне улсын далбаан дор далайн тээвэр хийж явсан Хойд Солонгосын “Jin Teng” хөлгийг саатуулан шалгах үеэр аюулгүй байдлын асуудал илэрсэн аж.

 

 “Jin Teng” хөлөг нь Хойд Солонгосын “Ocean Maritime Management” фирмийн далайн тээвэрлэлт хийдэг 31 хөлгийн нэг аж. Тус фирм нь 2014 онд НҮБ-ын хоригт багтаж, хөрөнгийг нь царцаасан байжээ. Хойд Солонгосын хөлөг дал модны үр ачиж явсан байна. Хөлгийн 21 гишүүнийг нэн даруй нутаг буцаасан хэмээн Филиппиний албаныхан мэдээлэв.

 

Пхеньян өнгөрсөн нэгдүгээр сард цөмийн туршилт хийж, дараа нь хиймэл дагуул зөөгч пуужин хөөргөснөөр НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Хойд Солонгосын эсрэг хоригийг чангатгасан юм. Шинэ хоригийн дагуу Хойд Солонгос руу явах, ирэх бүх хөлөг онгоцыг шалгах журам гаргажээ.

 

Эх сурвалж: ВВС

Б.АНХТУЯА

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна