Монголоор дамжин Пхеньян руу хориотой бараа зөөдөг

2016 оны 3 сарын 6

 

Хойд Солонгосын дипломатууд Монгол Улсаар дамжсан тээврийн сүлжээгээр Пхеньян руу хоригт багтсан барааг зөөвөрлөдөг гэнэ. Хойд Солонгосын дипломатууд олон улсын хоригт багтсан тансаг зэрэглэлийн барааг Монгол Улсаар дамжуулан зөөвөрлөдөг аж. НҮБ-аас өнгөрсөн долоо хоногт Хойд Солонгосын эсрэг хоригийг чангатгаж, цаг, цасны мотоцикл зэрэг 2000 ам.доллараас дээш өртөгтэй тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүний импортыг хоригложээ.

 

Хятадад төвтэй эх сурвалжийн мэдээлснээр Хойд Солонгосын дипломатууд паспортаа ашиглан хоригт багтсан барааг  хилээр мэдэгдэлгүй оруулдаг гэнэ. Цахилгаан хэрэгслийн эд анги нь Хойд Солонгост очвол пуужин болон цөмийн бүтээгдэхүүн хийхэд ашиглагддаг аж. Хойд Солонгосын эсрэг хоригт багтсан барааг Хятадаас Монгол руу гуравдагч этгээдийн тусламжтайгаар  хил нэвтрүүлэх нь элбэг байдаг гэнэ.

 

Үүний зэрэгцээ Мексик, Бразиль улс дахь Хойд Солонгосын дипломатууд хар тамхи худалдаалах замаар гадаад валют олж Пхеньян руу илгээдэг хэмээн эх сурвалж мэдээлжээ.

 

Өмнө нь өнгөрсөн аравдугаар сард Хойд Солонгосын хоёр дипломат 3800 Куба навчин тамхи Бразиль руу авч орох гэж байгаад Сан-Паулу хотноо баривчлагдаж байжээ.

 

Эх сурвалж: UPI

Б.АНХТУЯА

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна